2024 оны 12 сарын 06
"Алтан бөмбөг спорт сургалтын төв" төрийн бус байгууллага нь бүх төрлийн спортын сургалтыг явуулах албан ёсны зөвшөөрөл, улсын бүртгэлтэй хуулийн этгээд юм. Манай байгууллага нь 2018 онд байгуулагдсан ба одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Бид өөрсдийн тусгай хэрэгцээг үндэслэн, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, өргөжүүлэн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд өөрсдийн онлайн дэлгүүрээ албан ёсоор нээж байна. Манай дэлгүүр нь та бүхэндээ хамгийн чанартай бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн боломжит үнээр худалдан борлуулахыг хичээх болно.